Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
БНСУ-ын иргэн хууль бусаар ботокс оруулж ирэн худалдаалж байжээ

НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой/ нейротоксин/ холбоотой гомдлууд цөөнгүй иржээ. Энэ сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогджээ.
Мөн 2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэрийн /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоосон байна. Дээрх 2 нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, ажилласан байна.

0 Сэтгэгдэл