Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдыг бэлтгэхэд хамтран ажиллана

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан байна.
Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, дотоодын мэргэжлийн уулчидтай хамтран Онцгой байдлын албаны аврагчдын дунд ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах хамтарсан сургалт, дадлага сургуулийг 2018 онд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа “JCI Hiking club”-ын гишүүд уламжилжээ. Онцгой байдлын албаны хувьд ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын стандарт бүхий хувцас, багаж хэрэгслээр дутмаг байдаг. Тийм учраас мэргэжлийн уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандартыг тогтоох, аврагчийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулсын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл