БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
”Сайн аав” МУСК үзэгчдийг байлдан дагууллаа

"Про стар" фильмийн анхны уран бүтээл "Good Dad" буюу "Сайн аав" монголын уран сайхны кино 2017 оны 1-р сарын 20-нд нээлтээ хийж, 2017-2018 оны зааг дээр цэнхэр дэлгэцээр олон түмэнд хүрлээ.




Найруулагч С.Бүжин

"Про стар" фильмийн анхны уран бүтээл "Good Dad" буюу "Сайн аав" монголын уран сайхны кино 2017 оны 1-р сарын 20-нд нээлтээ хийж, 2017-2018 оны зааг дээр цэнхэр дэлгэцээр олон түмэнд хүрлээ.
Улаанбаатар такси компанийн жолооч Т.Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн уг кино үзэгчдийн сэтгэл зүрхэнд гүн хүрсэн,гэгээлэг киногоор тодорч, үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадлаа. Сүүлийн үеийн монгол кинонууд өгөөжгүй, нийгэмд соён гэгээрүүлэх зорилгоо умартсан гэх мэт шүүмжлэлийг олонтой авдаг ч, "Сайн аав" киноны хувьд өөр байж чадлаа.


Амьдралд аав хүний үүрэг оролцоо, гэр бүлийнхээ төлөө, амьдралынхаа төлөө зүтгэж буй бодит түүхээс сэдэвлэн хийсэн энэхүү киног олон эхнэрүүд үзээд эр нөхрөө хүндэтгэх, хайрлах нь дамжиггүй биз. Тиймээс аз жаргал хүн бүрийн дэргэд, гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг тод харуулж чадсан уг бүтээлийг дөнгөж сургуулиа төгссөн залуухан бүсгүй С.Бүжин найруулжээ. Тэрээр бүсгүй хүний торгон мэдрэмжээр бусдыг хараагүй өнцгийг харж чадсан ирээдүйд кино урлагийн салбарт амжилттай дагуулж чадна гэдгээ баталлаа.

Уг киног продюсерлан ажилласан эрхэм хүн бол "Про стар" фильмийн захирал. Ноён С.Чулуунтогтох юм. Тэрээр энэхүү гэр бүлд хайрт хань, аавынх нь мөнхийн зулийг бадамлан асаасан ачтан билээ. С.Чулуунтогтох нэгэн ярилцлагандаа энэ кино бол Монголын гэр бүлүүдэд илүү "хайр", "Ухаарал" амьдралын үнэ цэнийг авчрах болно гэсэн нь биеллээ олж буй мэт.

Мөн киноных нь нээлтийн үеэр унаж явсан 1224 УБН дугаартай машиныг нь улаанбаатар такси компанийн хамт олон сайн аавын гэр бүлд бэлэглэсэн явдал үнэхээр гайхалтай бэлэг байж чадсан.

Киноны онцлог нь гэвэл Сайн аавын маань том охин Д.Энхжин өөрөө өөрийнхөө дүрд тоглосон явдал байлаа. Т.Даваасүрэн агсан амьд сэрүүн цагтаа "танайд хоноё" нэвтрүүлгээр мөн "хэн нэгэн" иргэний хөрөг нэвтрүүлгээр өөрөө жүжигчин болж чадаагүй ч том охиноо жүжигчин болгоно гэсэн мөрөөдлийг нь киноны уран бүтээлчид биелүүлж, амьдралын гарааг нь нээж өгсөн явдал байлаа. Түүгээр ч зогсохгүй "Про стар" фильмийн хоёр дахь уран бүтээл болох "Залуу мөрдөгчид" Кинонд хүртэл том охин Д.Энхжин туслах тогоочийн дүрийг бүтээсэн нь талийгаачийн амьд сэрүүн цагтаа мөрөөдөж явсан мөрөөдлийг нь биелүүлж чадсан байна. Мөн "Сайн аав" киноны амьдралын Д. Амаржаргал Сайн аав" кинон дээрээ хэсэгхэн дүр бүтээсэн байдаг.

Найруулагч С.Бүжин
Ийнхүү эрээнтэй бараантай амьдрал дунд гэгээлэг сайхан киног олон түмэнд хүргэсэн уран бүтээлчиддээ баярлалаа. Мөн та бүхэн Про стар" фильмийн дараагийн уран бүтээлийг үзэх хүсэлтэй байгаа бол Юнивэйшн, Скаймедиа кино сангаас "Залуу мөрдөгчид" хэмээх анимэйшнтэй хосолсон киног хүлээн авч уран бүтээлчдээ дэмжээрэй. Та энэхүү "Залуу мөрдөгчид" киноноос анимэйшн хэсгүүдийг чадварлаг хийснийг харах болно. Хүүхдүүдийн хүмүүжилд илүү сайнаар нөлөөлөх уг киног эрхэм үзэгч та бүхэн үзэн тунгаана биздээ. Та бүхний ажил үйлс сэтгэлчлэн бүтэх болтугай, урлагийн өндөр амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
























