Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Б.Батцэцэг: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит II хуралдаан болно


АН-ын Орон нутгийн хөгжлийн газрын Аймаг, орон нутгийн намын байгууллагуудын хэлтсийн дарга Б.Батцэцэгээс Үндэсний бодлогын хорооны хуралдааны талаар тодрууллаа.
-АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааны талаар мэдээлэл өгөхгүй юү?
- Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит II хуралдаан энэ сарын 30-ны 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. Орон нутгийн хөгжлийн газрын Аймаг, орон нутгийн намын байгууллагуудын хэлтсээс тус хорооны гишүүдэд хуралдааны зар тарааж эхэлсэн. Хуралдаанд оролцох гишүүд анхаарвал зохих хэдэн зүйл бий.
-Тухайлбал...
-Тус хорооны гишүүд цаашид үйл ажиллагаанд оролцохдоо Үндэсний бодлогын хорооны үнэмлэхийг биедээ авч явах шаардлагатай. Таслах эрх нь тус үнэмлэхээр шийдэгдэнэ. Төрийн ордонд болох учраас хүндэтгэлийн хувцастай, иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй. Орой нь Үндэсний бодлогын хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагууд оролцсон АН-ын нэгдсэн шинэ жил болох юм.
-Үнэмлэхээ авч амжаагүй гишүүд бий юу?
-Гишүүдийн үнэмлэхийг Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдааны үеэр гардуулсан. Тухайн үед хуралдаанд ирж амжаагүй гишүүд бий. Тэдгээр гишүүд энэ удаа үнэмлэхээ авч болно.
-Ямар асуудал хэлэлцэх вэ?
Хэлэлцэх асуудлыг намын Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцэн баталсан. Үзэл баримтлалаа хэлэлцүүлж, бодлогын зөвлөлүүд байгуулна. Мөн улс төрийн зөвлөлөө баталж, Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдээ батламжилна.
сурвалж: http://www.demparty.mn
0 Сэтгэгдэл
























