БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө гэв
29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа УИХ-ын Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр
хатуухан мэдэгдсэн байна. Тодруулбал, “Сарын өмнө МУБИС дээр Тусгай
хэрэгцээт боловсролын тэнхэм нээсэн. 2018 оны хичээлийн шинэ жил
эхлэхээр сургалтыг нь эхлүүлнэ. Ингэснээр 29, 116 дугаар сургууль дээр
тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллах боломж бүрдэх юм. Өөрөөр
хэлбэл, тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш тэр сургуулийн захирлаар
ажиллана гэсэн үг. Тиймээс ирэх сарын 1-нээс Б.Батсайханыг ажлын байран
дээр нь тавигдах шаардлагаар чөлөөлнө” гэжээ. Үүний өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлж чадаагүй хэмээн үзэж ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тухайн үед тус сургуулийн багш ажилчдаас гадна сурагчид тэдний эцэг эхчүүд захирлыг эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан удаатай. Тэрээр “Сурагчид бэлэг их аваад байгаагаа бэлгийн дарамт гэж ойлгоод байх шиг байна” хэмээн хэлснээсээ болж олон хүний дургүйцлийг хүргэж байсан билээ. Ямартай ч Нийслэлийн боловсролын газрын даргын байгуулсан ажлын хэсгийнхэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байсан ч шүүхийн шийдвэрийн хүрээнд салбарын сайдын тушаалаар эргүүлэн томилогдож байсан юм.
0 Сэтгэгдэл
























