БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол Улсын баялгийн санд 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 2500 тонн алт бүртгэгджээ

Хүн төрөлөхтөний материаллаг хэрэглээний 90 хувь нь тус салбарын бүтээгдэхүүнээс бүтдэг гэдэг. Иймд уул уурхайн салбар яах аргагүй хүний хөгжил дэвшлийн түүчээ болж байна. Тэгвэл манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар энэ онд 95 жилийн ойгоо тэмдэглэв. Тус салбар энэ оны байдлаар нийт экспортын бүтээгдэхүүний 90, ДНБ-ий 23 хувийг тус тус үйлдвэрлэжээ. Мөн улсын төсвийн 25 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ онд уул уурхайн салбар 1.4 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Үүнд “Эрдэнэт” үйлдвэр голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, энэ онд 600 тэрбум төгрөг улсын төсөвт оруулаад байна.
Уурхайчид /2017-12-25/ өнөөдөр 95 баярын хуралаа хийж шилдэгүүдээ шалгаруулсан билээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн 95 жилийн хугацаанд гаргасан ололт амжилтаа дүгнэж цэгнэн ярилцав. Тухайлбал, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, 10000 орчим илрэл, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоожээ. Ингээд энэ оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь асар их өргөжин тэлснийг дараах тоо баримтаас харж болно. 2017 оны эхний 11 сард 43.5 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 5.2 мян.тн молибдений баяжмал, 19 тн алт, 7 сая баррель газрын тос, 7.3 сая тн төмрийн хүдэр, 3.4 сая тн төмрийн баяжмал, 129 мян.тн хайлуур жонш, 77 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 7 хувь, молибдений баяжмал 14 хувь, төмрийн хүдрийн баяжмал 64 хувь, нүүрс 44 хувь өссөн дүн юм. Мөн улсын төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа нь 2016 оны дүнгээс 2.1 дахин өссөн үзүүлэлт юм.

0 Сэтгэгдэл