Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Монгол Улсаа “Хар жагсаалт”-аас гаргах Элчин сайд томилогдлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилжээ.
Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-нд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм байна. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “ЭЗХАХБ-ын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох, түүнчлэн “ЭЗХАХБ-ын /OECD/ Base erosion and profit shifting /BEPS/ (“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”-ийн) суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд ажиллах нь.
Б.Мандахбилэг нь төрийн албанд 26 жил, дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай төрийн албан хаагч юм.

0 Сэтгэгдэл