Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
ЗОЧИД БУУДЛУУДАД ОДНЫ ЗЭРЭГЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа. Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан бөгөөд нийслэлээс зэрэглэлийн хүсэлт тавьсан 14 аж ахуйн нэгжээс 12-т, орон нутгаас хүсэлт ирүүлсэн 6 зочид буудлаас 5-д нь зэрэглэл тогтоохоор ажиллажээ. Улмаар энэ оны улсын комиссын дүгнэлтээр 9 зочид буудал одны зэрэглэлийн шаардлага хангаж батламжаа гардсан юм. Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байна.
0 Сэтгэгдэл
























