Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Аж ахуйн нэгжүүд 25 кг жинтэй хивэгийг 9800 төгрөгөөр зарна

Зуншлага тааруу байсан тул өнгөрсөн намар манай улс өвс, тэжээл хангалттай нөөцөлж чадаагүй. Иймд импортоор оруулж ирж буй өвс, тэжээлийг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлсөн билээ. Ингээд Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрээр 51 мянган тонн тэжээл оруулж ирнэ.
Одоо нийт 40 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээлийг 34 аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутагт хүргэх, борлуулах ажил өрнөж байна.
Эдгээр аж ахуйн нэгж ХХААХҮЯ-тай өвс, тэжээл хямд үнээр нийлүүлэх “Бодлогын гэрээ” байгуулжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус компанийн төлөөлөлүүдтэй уулзаж гэрээнд заасан үнийн дүнгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг санууллаа.
Дээрх аж ахуйн нэгжүүд борлуулах аймгаас хамааран тухайн аймгийн бүх суманд дунджаар нэг тонн хивгийг 334000-480000, хорголжин тэжээлийг 344000-517700, овьёосыг 400000-537700, арвайг 410000-440000 төгрөгөөр тус тус худалдаалж эхэлжээ
Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжиж буй 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдах тооцоо бий.
Өнөөдрийн байдлаар 1947,8 тонн хивэг, 1324,1 тонн хорголжин, 21,2 тонн тэжээлийн бэлдмэл импортоор орж ирээд байна. Үүнээс ХХААХҮ-ийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 9 аж ахуй нэгж нийтдээ 1248,2 тонн хивэг, 761,9 тонн хорголжин тэжээлийг импортоор оруулж ирэн Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн малчдад хүргэн, худалдаалж байна.

0 Сэтгэгдэл