Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Сүрьеэ, БЗХӨ-өөр өвчилж байсан иргэдийг БНСУ-д гэрээгээр ажиллуулахгүй гэв

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс нэгэн анхааруулга гаргажээ.
Үүндээ, “Монгол Улсын Хөдөлмөрийн яам (хуучнаар), Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг хурдан шуурхай найдвартай чирэгдэлгүй илгээх нь манай байгууллагын нэн тэргүүний зорилго юм. Өнгөрч буй 2017 онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй Сүрьеэ-4, Тэмбүү-1 илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гарав. БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан, эдгэрсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулж байгаа тул 2018 оны СХТТШ-ын бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү” гэжээ.

0 Сэтгэгдэл