БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Чансаа өндөр бөхчүүдийг цахимаар бүртгэх нь

УИХ-ын 2007 оны 8 дугаар сарын 16-ны хуралдаанаар 12 сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23-нд тус өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан билээ. Тэгвэл Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд барилдах бөхчүүдийг урьдчилан цахимаар бүртгэхээр болсон байна. Чансаанд орсон улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг МҮБХ-ны албан ёсны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар энэ сарын 27, 28-ны өдрүүрэд бүртгэх аж. Бүртгэл өглөө 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх нь. Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн цомын барилдаан 2011 оноос зохиогдсон бөгөөд эхний барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат, 2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус тус түрүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл