Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Энэтхэгийн төмөр замын тухай онцгой мэдээллүүд




Зогсолтгүй хамгийн удаан аялал нь Тривандр — Низамуддиных хооронд үргэлжилдэг бол Ховрах Амритсар хооронд 115 зогсоол бий.
Ёстой гайхамшигтэй юмаа
Ямар их хүнтэй аймар их хүнтэй
UITGARTAI AJIL BUSDAD ENERGE OGCH BAIJ OORTOO ENERGE OGDOG AJIL JINHENE AJ ZARGSL GANTS MOD GAL BOLOHGUI GANTS DAICHIN GANTSAARDAHGUI MATREKS TOGS ENERGEDEE
gar chileh yum bnadaa

Энэтхэг улс нь төмөр замын уртаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Энэтхэгт өдөр бүр галт тэргээр 23 сая зорчигч зорчдог. Орост энэ тоо 2,75 сая байдаг. Харин Монголд 2016 оны статистик мэдээллээс харвал жилд 2,6 сая иргэн зорчдог гэнэ.


Гэхдээ Энэтхэгчүүд галт тэрэг дотор сууж явахаасаа гадна зүүгдээд явах нь илүү. Энэтхэгийн иргэд галт тэрэгнээс хуруугаараа барьж чадсанаа аз хэмээн тооцож, бүх л өдрийн турш жаргалтай явж чаддагаараа биднээс өөр юм.
Галт тэрэг бол Энэтхэгийн уламжлалт, хамгийн эртний унаа юм. Шинэ Дели Ражастханы хооронд өнөөдрийг хүртэл 1855 онд үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн эртний галт тэрэг явдаг.


Өнөөдөр Энэтхэг улс 1,2 тэрбум хүн амтай бөгөөд бүгд л галт тэргээр зорчих дуртай. Тиймээс Энэтхэг улсын хамгийн олон ажилтантай газар бол төмөр зам нь. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ салбарт 500 мянган хүн ажилладаг гэдэг.


Өдөр бүр 11 мянган галт тэрэг ашиглалтаас хасагддаг


Төмөр замын урт нь 114 мянган км.


Хамгийн хурдан галт тэрэг нь Шинэ Дели, Бхопал хооронд явдаг бөгөөд 140 км/цагийн хурдтай.


Харин хамгийн удаан 9 км/цагийн хурдтай. Ийм хурдтай галт тэргэнд зорчигч явуут дунд нь бууж, явуут дунд нь суудаг.

Гэхдээ Энэтхэгийн галт нь ямар ч аюулгүйн баталгаагүй, аяллын дүрэмгүй байдаг юм байна гэж бүү бодоорой.


Вагон бүрт заавал 4 цонх байх ёстой гэсэн стандарт тавьдаг. Энэ нь нэг талаар ослын үед аврах гарц болно гэж тооцдог аж.

Хамгийн асуудалтай зам нь Гувахати, Тривандрынх байдаг. Тус замд галт тэрэг 12 цагаар ч саатдаг.

Шинэ Делигийн төмөр замын буудал нь Гиннесийн номонд дэлхийн хамгийн том төмөр замын уулзвар хэмээн орсон юм.
Зогсолтгүй хамгийн удаан аялал нь Тривандр — Низамуддиных хооронд үргэлжилдэг бол Ховрах Амритсар хооронд 115 зогсоол бий.
Энэтхэгт хамгийн урт нэртэй галт тэрэгний буудал бий. 26 үсэгтэй “Венкатанарасимхараюварипета”.
Гэхдээ бүүр эсрэгээрээ цөөхөн үсэгтэй зогсоол ч бий. Жишээ нь, ИБ гэх буудал Жарсугуд хотын ойролцоо бий.
2 Сэтгэгдэл
2019.11.14
2019.11.14
2018.01.07
2018.01.07
























