Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Зураач Марко Грассигийн чимхлүүр хөргүүд

Италийн зураач 30 настай Марко Грасси хөрөг зургийг гэрэл зураг шиг харагдахуйц, нарийн бодит мэт зурахдаа байж боломгүй дүр дүрслэлийг шигтгэж чаддагаараа алдаршиж буй юм.

Түүний бүтээлийг онцлох гол шалтгаан нь ер бусын нарийн деталиуд нь гэдэг. Тэр гиперреаризм/гэрэл зургаас ялгагдахгүй зурах/, сюрреализмын / бодит мэт харагдах боловч байж боломгүй дүрслэл/  хооронд нарийн шугам татаж үзэгчдийнхээ төсөөллийг  нэг цэгт тэнцвэржүүлж чаддаг хэмээн судлаачид үздэг.


Марко Грасси  “Миний зорилго бол хүмүүст тааламжтай  байдал, хүчтэй сэтгэл хөдлөлийг нэг дор бий болгох юм. Би хүний мөн чанар, үзэл бодлыг илүү бодитой дүрслэхийн тулд сюрреализмыг бодит байдалтай хослуулахыг хичээдэг гэж хэлдэг.


Нэг хөрөг зураг дээр ажиллах хугацаа нь мэдээж, зургийн хэмжээ, нарийн төвөгтэй байдлаас хамаардаг ч Грасси ихэвчлэн хэдэн сарыг зарцуулдаг. Тэрээр “ Миний бүтээл бол үе шат бүртээ маш нарийн, онцгой анхаарал шаарддаг урт хугацааны ажил байдаг” гэж хэлдэг.

Өөрийн хөрөгт сюрреалист элемэнт шигтгэхдээ тэрээр амьдралын хоёр шинж чанарыг онцлон тэмдэглэхийг хичээдэг гэнэ. “ Бидний дотоод ертөнц нууцлаг, маш мэдрэмтгий. Гэхдээ  яг л ваар сав мэт гаднаас нь харахад сайхан бас үнэтэй ч дотроо хоосон хөндий байх нь олон. Би бүтээлдээ үргэлж маш өндөр чанар гэсэн шаардлага тавьж, бүх ажилдаа  хүн төрөлхтөний онцлогийг илэрхийлэх нэмэлт деталийг шигтгэж, нэг шинэ дүр төрх бүтээхийг хичээдэг. Гэрэл зураг гэж нэгэнт бодит байдлын тусгал байхад хөрөг зураг нь ахин давтагдашгүй байх ёстой” гэжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан