Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүлэгчид Харүмафүжигийн зодог тайлах шийдвэрийг тохирсон үйлдэл гэж үзжээ

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозүнагийн зөвлөлтэй хамтран тэргүүлэгчдийн хурал зохион байгуулж Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноохоор болсон билээ. Тодруулбал, Таканоивагийн багш Таканохана, Харүмафүжигийн багш Исэгахамагаас гадна ёкозүна Хакүхо, Какүрюү, сэкиваке Тэрүнофүжи, Ишира нарт шийтгэл оноохоор болсон. Учир нь, хэрэг гарах үед хамт байсан хэрнээ таслан зогсоогоогүй гэж тэднийг буруутгаж хариуцлага тооцохоор болсон нь энэ.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагт хуралдсан Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал 11:30 минутын үед дуусчээ. Тус хурлаар Ёкозүна Харүмафүжид зодог тайлахыг шаардсан шийдвэр гаргасан нь тохирсон шийдвэр байсан эсэх, зодог тайлсны дараа олгох мөнгөн тэтгэлгийн талаар авч хэлэлцэх байсан юм. Мөн Хакүхо, Какүрюү хоёрт оногдуулах шийтгэлийг бас хэлэлцэх байв.
Гэсэн хэдий ч хурлын уур амьсгал нэлээд ширүүн өрнөсөн бололтой. Харүмафүжиг зодог тайлахыг шаардсан нь тохирсон үйлдэл байсан гэж үзсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй хоёр ёкозүнаг хэргийн газар байсан хэрнээ хэрэг гарах үед зогсоож чадаагүйн хариуцлагыг хөнгөн гэж үзэж болохгүй хэмээн хатуу донгодсон байна. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Таканоивагийн багш Таканоханагийн гаргасан хандлагыг зөвлөлийн гишүүд буруутгажээ.
Ямартай ч өнөөдөр болсон хурлын үйл явцаас харахад Харүмафүжи зодог тайлах нь тодорхой болох шиг боллоо. Одоо харин сүмо сонирхогчдын хамгийн их анхаарал хандуулж байгаа нэг зүйл нь прокурорын шийдвэр болоод байгаа аж. Хэрвээ Таканоива хохиролтой гэж мэдүүлэх юм бол аварга маань эрүүгийн хэргээр шийтгүүлж ч мэдэхээр байгаа юм байна. Хурлын шийдвэрүүдийг бид дахин мэдээллэх болно.

0 Сэтгэгдэл
yhgtf
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
2017.12.21