Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх авто зам ирэх жил ашиглалтад орох нь

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт барих ажлын хүрээнд 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтгэжээ. Тус зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд 2018 онд ашиглалтад орох юм байна. Тус авто зам буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой аж. Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдах нь. Гүйцэтгэгчээр "Мотор сервис" ХХК ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл