БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ЦДБЭЧ-ын удирдлагууд дуучин Ч.Бадралд талархал илэрхийлжээ

Түүхт ойгоо өрнүүн тэмдэглэсэн чуулгынхан жилийн эцсийн ажил төрлөө дүгнэж, тайлан тооцоогоо цэгцлээд их л завгүй байгаа аж. Гэсэн хэдий ч өнөөдөр чуулгын удирдлагын зүгээс ОХУ-аас зорин ирж, ЦДБЭЧ-ынхаа 85 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолтод оролцсон МУСТА, дуучин Ч.Бадралд талархлаа илэрхийлж, мөн ойн үеэр идэвх зүтгэлтэй ажиллаж, Эстрад симфони найрал хөгжмийн уран бүтээлийн CD-ийг хэвлэлтэнд бэлтгэсэн "Аялгуу" дуу бичлэгийн студийн захирал О.Төвшинтөрт ЗХЖШ-ын "Хүндэт жуух бичиг"-ийг гардуулсан байна.
Дашрамд дурдахад, дуучин Ч.Бадрал өдгөө ОХУ-ын Москва хотын Гнессиний нэрэмжит хөгжмийн академид дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцахын зэрэгцээ Олон улсын дуурийн дуу дуулаачдын томоохон уралдаануудад амжилттай оролцож, тэргүүн дэд байруудыг голчлон эзэлж, ЦДБЭЧ-ынхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өргөж яваа авьяаслаг дуучин билээ.

0 Сэтгэгдэл