Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Япон Улс ОБЕГ-т 450 мянган ам.долларын сэлбэг хэрэгсэл нийлүүллээ

Япон Улсын Засгийн газар 14 жилийн өмнө буцалтгүй тусламжаар “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах” төсөл хэрэгжүүлсэн. Ингээд ОБЕГ-т 11.7 сая ам.долларын үнэтэй гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашин өгсөн. Мөн 10 жилийн дараа буюу 2013 онд 4 төрлийн 22 автомашин бас л буцалтгүй тусламжаар нийлүүлсэн билээ. Эдгээр автошиныг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилжээ. Эдүгээ эдгээр авто машиныг 29190 гаруй удаагийн гал түймэрт ашиглаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан дүн бий.
Харин эхний ээлжинд нийлүүлсэн авто машинд сүүлийн жилүүдэд эвдрэл гэмтэл нэлээд гарах болжээ. Ингээд Япон Улсын Засгийн газар дахин гар сунгаж эдгээр авто машиныг сайжруулах, сэлбэг хэрэгсэлийг нийлүүлэх боллоо. Тухайлбал, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүлэв.

0 Сэтгэгдэл