БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Алдарт хөлбөмбөгчин Луи Саа Монголд ирлээ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн дээд лигт 20 удаа түрүүлсэн Манчестер Юнайтад клубт тоглож явсан Франц довтлогч Луи Саа “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор өнөөдөр манай улсад ирлээ.
“Манчестер Юнайтед” клубийн хамтаар Английн дээд лигт /Premier league/ хоёр, ЕХБХ-ны Аваргуудын лигт /UEFA Champions league/ нэг удаа түрүүлсэн Луи Саа маргааш болох Монголын Хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд зочноор оролцохоос гадна хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, гарын үсэг өгөх, Английн дээд лигт 289 тоглолтод 85 гоол оруулсан дурсамжаасаа хуваалцаж нэг өдрийг дурсамжтай өнгөрөөх аж. Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа Английн дээд лигийн “Манчестер Юнайтед”, “Эвэртон”, “Фүлхэм”, “Сандерлэнд”, “Тоттенхэм”, “Ньюкасл Юнайтед” клубүүдэд тоглож явсан шилдэг довтлогч билээ.
Тэрээр манай улсад хоёр хоногийг өнгөрөөх бөгөөд өнөөдөр 21 цагт Монголын үндэсний телевизэд ярилцлагад орох бол маргааш хөлбөмбөгийн шилдгүүдэд шагналыг нь гардуулсны дараа буюу 21 цагт фэнүүдтэй уулзалт хийх хуваарьтай юм байна.

0 Сэтгэгдэл