Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хууль бус томилгоотой 61 иргэнийг ажлаас нь чөлөөлөх нь
Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ. Шалгалт хийсэн хоёр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.
Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ.
Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах юм. Шалгалтын Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчид, үйлчилгээний талаар иргэдээс түүвэр судалгаа авсан байна.

0 Сэтгэгдэл