Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
”Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг цагдан хорьжээ

Аравдугаар сарын 26-нд болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулж гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилсон. Ажлын хэсгийнхэн энэ сард багтаан
авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн. Тэгвэл ажлын хэсэг ажлаа тайлагнаагүй байгаа энэ цаг үед буюу өчигдөр шөнө Авлигатай тэмцэх газраас баривчилгаа явуулж "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим удирдлагыг саатуулжээ. Одоогоор ямар асуудлаар шалгаж байгаа нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл