Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
ОРОН НУТГИЙН ЗАМД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ БУУРЧЭЭ
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байна.
Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг аж. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл