Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Залууст зориулсан “Нийслэлийн залуучууд” хөтөлбөр баталжээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталжээ. Хуралдааны эхэнд "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан байна. Тэрээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна” гэжээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцолсон байна.
Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг дэмжиж Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгожээ. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгасан байна.

0 Сэтгэгдэл