Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Роналду “Instagram”-д хуруугаа нэг дараад л 415 мянган ам.доллар халаасалдаг


Алдарт тамирчин Кристиан Роналду зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас доллар халааслаад зогсохгүй, цахим ертөнцөөс олдог орлогоороо оддыг тэргүүлэх болсон байна. Түүний хувьд сурталчилгааны чанартай ганц зураг, нийтлэл “Instagram”-д шургуулаад л 308 мянган фунт буюу 415 мянган ам.доллар халаасалдаг байна. “Goal.com”-ийн мэдээлснээр Роналду одоогоор нийгмийн сүлжээнээс олдог орлогоороо эрэгтэй оддын тэргүүнд жагсч буй гэнэ. Түүнийг олон нийтийн сүлжээнд 116 сая хүн идэвхтэй дагадаг.
Харин түүний хамгийн том өрсөлдөгч нь одоогоор Селена Гомес, Ким Кардашьян хоёр аж. Кимын хувьд нэг удаагийн нийтлэлээ 385 мянган фунт буюу 519 мянган ам.доллараар үнэлж байна. Спортын хүрээнд америкийн сагсан бөмбөгч Леброн Жеймс өрсөлдөгч нь. Тэрээр олон нийтийн сүлжээнд сурталчилгааны чанартай нэг нийтлэл оруулахдаа 92 мянган фунт буюу 124 мянган ам.доллар халаасалдаг байна.
0 Сэтгэгдэл
























