Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Биткойны анхны тэрбумтнууд тодров


Ихэр ах дүү Тэйлер болон Камерон Уинклвосс нар дэлхийн хамгийн анхны биткойн буюу цахим мөнгөнд хөрөнгө оруулалт хийснээр тэрбумтан болсон бизнесмэнүүдээр тодров. Марк Цукербергийг тэдний төслийг хулгайлсан хэмээн шүүхдэж байсан ихэр ах дүүс “Facebook”-ийн санааг анх өөрсдийгөө гаргасан гэж үздэг юм. Учир нь тэд Харвардад Цукербергтэй хамт суралцаж, "Fаcebook" төсөл дээр хамтран ажиллаж байсан гэнэ. 2008 онд хоёр тал шүүхийн өмнө тохиролцож, ах дүү хоёр 65 сая ам.доллартай үлдсэн байна.
“The Telegraph”-ийн бичсэнээр тэд крипто валют худалдан авахад нийт 11 сая доллар зарцуулсан байна. Гэтэл ердөө 4 жилийн дараа тэдний крипто валютын ханш 101 дахин өсч, залуус 1 тэрбум ам.доллартай болжээ. Эх сурвалжийн бичсэнээр ийн ах дүү хоёр дэлхийн анхны биткойны тэрбумтнууд болж буй гэнэ.
11 дүгээр сарын 29-нд цахим мөнгө буюу биткойны ханш огцом өсч, 11000 ам.доллар хүрсэн бөгөөд эргээд бага зэрэг унасан ч өчигдрийн байдлаар эргээд өсөх хандлага ажиглагдсан гэнэ.
0 Сэтгэгдэл
























