Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 12 дугаар сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангахаар боллоо.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.
Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа.
Мөн иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт /маск/ зүүж хэвших, маск зүүх аяныг өрнүүлж, зохион байгуулах нь зүйттэй гэж Ерөнхий сайд үзэж буйгаа илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
























