Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Автобусны “туулай”-нуудийг ангуучлав
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК хамтарч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд шалгалт хийж дүнгээ гаргалаа.

Шалгалт хийхдээ 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” гэсэн чиглэлд давхардсан тоогоор 2868 автобусаар үйлчлүүлж байсан 83822 зорчигчийг хамруулав. Ингээд нийт 19525 зөрчил илрүүлсэн байна.
Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:
-Цахим картгүй зорчсон - 12485
-Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403
-Хүүхдийн карт ашигласан -1093
-Өндөр настны картаар зорчсон – 288
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157
-Оюутны картаар зорчсон -74
-Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зорчигч байжээ.
Шалгалтын үеэр 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.
Мөн дээрх хугацаанд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн байсан хэмээн мэдээллээ.

Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараасан байна. Зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга авчээ.

0 Сэтгэгдэл
kkk
ene yugaa eliireed bgn sdak be,luivarchid in,zugeer,yaduu ard tegeed zaaval tulnu bitgii ***** za,
2017.11.26