Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгоно

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг сайжрууллаа. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм. Ирэх онд мөн 16 сургуулийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл