Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“ЭРҮҮЛ АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” уриалгад нэгдэж амралтын газрууд үйлчилгээний үнээ хямдруулав
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар
“Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд Баасан гаригт 50 хувь, амралтын өдөр 30 хувийн хямдрал,
“Resort World Terelj” амралтын газар хоёр дахь хоногоос 20 хувь, гурав дахь хоногоос 30 хувь, дөрөв дэх хоногоос 40 хувийн хөнгөлөлт,
“Big sky lodge” амралтын газар байр, гэрт 10 хувийн хөнгөлөлт,
“UB-2” зочид буудал нэгдүгээр сарын 1-н хүртэл 20 хувийн хөнгөлөлт,
“Чанар” амралтын газар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо 20 хүн тутамд нэг хүн үнэгүй,
“Хаан жимс” амралтын газар ирэх сарын 1-н хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах хөнгөлөлт,
“Мөнхтэнгэр-2” жуулчны бааз энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын бүх өдрүүдэд 50 хувийн хөнгөлөлт
“Монголын нууц товчоо” цогцолбор энэ сарыг дуустал нэг хоногт нэг хоног урамшуулал зэрэг хөнгөлөлтүүдийг зарлаад байна.
Нийт аж ахуйн нэгжүүд, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























