Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Эрүүл мэндийн салбар санхүүгийн 64.2 тэрбум төгрөгийн зөрчилтэй
Өнгөрсөн оны төсвийн зарцуулалтын тухай аудитын тайлан, дүгнэлт төрийн
байгууллага тус бүрээр гарсаар байна. Ирэх сард Засгийн газрын нэгдсэн
тайлан гарна хэмээн Үндэсний аудитын газраас мэдээлж байгаа. Энэ удаа
Эрүүл мэндийн яам, түүний харъяа байгууллагуудын санхүүгийн тайлан
гачээ.

Аудитад эрүүл мэндийн нийт 111 байгууллага хамрагдав. Эдгээрийн 100 нь зөрчилгүй, 10 нь “Хязгаарлалтай” буюу санхүүгийн томоохон зөрчилтэй гэсэн дүн тавиулжээ. Нэг байгууллага “Санал, дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэсэн дүгнэлт авлаа.
“Хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллага:
-Нийслэлийн эрүүл мэндийн газар;
-Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг;
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Говь-Алай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Шилүүстэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Ховд аймгийн Мөст, Булган сумын сум дундын эмнэлэг;
“Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт авсан байгууллага:
-“Зооноз” өвчин судлалын төв;

Эрүүл мэндийн салбарт санхүүгийн 64.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Үүнээс 35.2 тэрбум төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулжээ. Харин 200 сая төгрөгийн төлбөрийн акт, 1.1 тэрбум төгрөгийн албан шаардлага, 27.7 тэрбум төгрөгийн зөвлөмж өгсөн аж. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилт 69.7 хувьтай байна гэж дүгнэлээ. Өнөөдөр ТОСК, БХЯ-ны санхүүд хийсэн аудитын дүгнэлтийг төсвийн захирагч нарт нь танилцуулна.

0 Сэтгэгдэл