БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Орост тамхины хайрцагт шинэ стандарт мөрдөнө

ОХУ-д өнөөдрөөс тамхины хайрцгийг хуучин танил загвараар үйлдвэрлэхийг зогсоосон байна. ОХУ-ын Гаалийн холбооны дүрмийн хуулийн дагуу 2016 оны тавдугаар сараас энэ сарын 15-ныг хүртэл хуучин хайрцгийг ашиглах техникийн хугацаа ийн дуусгавар болж буй юм. Тиймээс өнөөдрөөс тамхи үйлдвэрлэгчид болоод импортлогчид тамхины сав баглаа боодлын тухай шинэ хууль дүрмийг дагаж мөрдөх ёстой. Шинэ дүрмийн дагуу тамхины хорны талаарх анхааруулгыг хайрцагны хоёр талд байрлуулах бөгөөд нийт талбайн 50 хувийг эзлэх ёстой юм байна.
Үүнээс гадна тамхины хайрцаг дээр борлуулахыг нэмэгдүүлэх зар сурталчилгааны шинж чанартай, эрэлт хэрэгцээг дэмжсэн төрөл бүрийн мэдээллийг тавихыг хоригложээ. Ялангуяа тамхийг хүнсний зүйлтэй холбох, жишээ нь жимстэй гэх мэт бичээс, бичлэгээр ашигтай мэт харагдуулахыг хатуу хориглосон байна. Үнэндээ тамхины орцонд зөвхөн гааны навч байдаг ч элдэв төрлийн үнэр амттай, жимстэй хүний биед хор багатай гэх мэтээр сурталчлах байдал их байдаг гэнэ. Мөн “ никотины хольц бага”, “зөөлөн”, “тааламжтай” гэх мэт үгээр тамхи нь хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага мэт ойлголт төрүүлэхийг хатуу хориглосон аж. ОХУ-ын Монополийн эсрэг албаны экспортын зөвлөлийн орлогч дарга “ОХУ-ын Эрүүл мэндийн яамны 2017-2022 оны бодлогод тамхины хэрэглээг бууруулахын тулд тамхины хайрцагт стандарт тогтоож, өндөр, өргөн, уртыг нь мөн өнгөний талаар нарийн шаардлага тавих талаар зааж өгсөн” гэжээ.

0 Сэтгэгдэл