Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Иранд газар хөдлөлийн улмаас нас барагсдын тоо 445 болжээ

Ираны баруун зүгт орших Керманшах мужид газар хөдөлсний улмаас нас барагсдын тоо 445 болжээ. "Tasnim" агентлагийн мэдээлснээр шархдагсдын тоо 7 мянга даваад байгаа аж. Ерөнхийлөгч Хассан Роуханитай тус мужийн захирагч утсаар ярихдаа, хэдийгээр зогсолтгүй аврах ажиллагаа явуулж байгаа ч нас барагсдын тоо цаашид өсч болзошгүй гэдгийг хэлсэн байна. Газар хөдлөлийн улмаас тус мужийн олон газарт цахилгаан тасарчээ. Мужийн цагдаагийн дарга генерал Манушер "ард иргэд уй гашууд автсан хүндхэн байдалд байгаа ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаж буй тул одоогоор замын хөдөлгөөн хэвийн байна" гэжээ.
Энэ сарын 12-нд Ираны баруун захад Иракийн хилээс холгүйхэн 7,3 баллын хүчтэй газар хөдөлсөн юм.Газар хөдлөлийн төв нь Иракийн Халабжа хотоос 31 км-т гэж бүртгэгдсэн боловч Ираны Керманшах муж хамгийн их хохирол амсаад буй.

0 Сэтгэгдэл