С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
Борооноор эхэлсэн тэмцэл цастай өдөр дуусах уу

90 хоног цалингаа нэмүүлэх гэж тэмцсэн багш нар өнөөдөр сайхан мэдээ дуулна гэдэгтээ итгэлтэй байна. “Бороотой эхэлсэн бидний тэмцэл цастай хамт дуусах болтугай” хэмээн ерөөж буй тэд урваагүй, шарваагүй, ухраагүй, шантраагүй 90 хоногийн тэмцлийнхээ үр дүнг өнөөдөр үзэж магадгүй.
Учир нь, өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан гурван яамны болон багш нарын төлөөлөл, Боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг өнөөдөр багшийн цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаараа хуралдаж, нэгдсэн байр суурьт хүрнэ.
Улирлын урамшууллыг тухайн сарын үндсэн цалин дээр үр дүн тооцолгүйгээр 20 хувиар нэмж олгох, эрүүл мэндийн эрсдэлийн нэмэгдэл гэж сар бүр 40 хувийг шууд олгох, багшийн ажлыг дүгнэдэг холбогдох 9 журмыг цэгцэлж 1-2 журамтай болох гэсэн санал тавьж, дээрх ажлын хэсгийнхнийг хуралдахад хүргэсэн Багш нарын цалин нэмүүлэх түр хорооныхон хурлын шийдвэрийг хамтдаа сонсохыг багш нарт уриалсан. Тиймээс өнөөдөр багш нар 13:00 цагт БСШУСЯ-ны гадаа олуулаа цуглахаар болоод буй.
Ямартай ч түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа фэйсбүүк хуудаснаа “Бид ялчихжээ” гэж бичсэн байхыг бодвол хурлын шийдвэр багш нарын талд гарч буй бололтой.
Мөн “Багш бидний энэ тэмцэл, хөдөлгөөн тэгэхээр монголоо гоёсон тэмцэл байжээ. Монголоо гоёсон багш бидний тэмцэл улсаа мандуулахын төлөө, нийгмээ ялзрал, доройтлоос салгахын төлөө, монголоо монгол хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжилд хүргэхийн төлөө их үйлсийн өрнөлийн эхлэлийг тавьсан их тэмцэл байжээ” хэмээн БЦНТХ-ны Ц.Лувсандорж гуай цахим хуудаснаа бичжээ.

0 Сэтгэгдэл