Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хулгайч хүн л хулгайчийг бариараа гэдэг дээ

Эрх баригчид жинхэнэ утгаараа задарч өмнө салсан МАХН-аас гадна нэг нам үүсгэхээс өөр аргагүйд хүрч өвөр түрийндээ багтаж шингэхээ байлаа. Олон жил бугалсан идээ бээр нь шахагдаж байгаа нь намын лидрүүдийнх нь мөнгө төгрөгөөс болсон зөрчил хэмээн жирийн гишүүн ярьж байх юм.
Ойрын өдрүүдэд өрнөж байгаа улс төрийн тэмцлийг харвал тэд ойлголцох нь бүү хэл гар ч бариагүй бололтой. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр чуулганы танхимд хэрэлдэв. Чуулганы хуралдаанд болсон хэрүүлийг үгчлэн сийрүүлбэл:
Ж.Мөнхбат- Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?
У.Хүрэлсүх: -Чамаар заалгах юм уу, Чи дуугүй бай.
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна.
У.Хүрэлсүх:-Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай.
Ж.Мөнхбат:-Чи хаан юмуу заан юмуу. Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?
У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнээ.
Ж. Мөнхбат-Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ
У.Хүрэлсүх:-Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь.
Цаашдаа улстөрчид, намынханы “шинэчлэл” гэдэг уран гоё донгодолтод хуурталгүй, намыг бусыг хүнийг сонгох, аль эсвэл улс төрийн тогтолцоогоо өөрчлөхийг шаардах хэрэгтэй болж байна. Эс бөгөөс үе улиран хулгайч нохойгоороо дуудалцсан ч эрх мэдэл, төсөв мөнгийг ханцуйгаараа наймаалцсан улс төр, улстөрчид цаашид ч үргэлжилэх биз ээ.
Гэхдээ "хулгайч хүн л хулгайчийг бариарай гэдэг" хэмээх ардын ухаант үгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

0 Сэтгэгдэл
nergui
uneheer turuus hulgai hiisen bol munhbatad hariutslaga toots shuuhed ug herwee gutgej bgaa bol hurelsuh hariutslagaa uur ingej baij l tur tsewershine tegehgui neg negnee shantaajlaad ywaad baih hereggui
2017.11.03