БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“ИЛД ЦЭЦЭГ”-ИЙГ ДЭЛХИЙД СОЙНО

"Абсолют пикчерс" студийнхэн шинэхэн бүтээл болох “Илд цэцэг” уран сайхны киногоо маргаашаас үзэгчдэд өргөн барина.
Жирийн эх хүний үрийнхээ төлөө гэх сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй гэдгийг энэхүү адал явдалт кинонд тод өгүүлсэн байна.. Кино найруулагчаар П.Дэлгэрбаяр ажилласан юм. Тэрбээр анхлан 2003 онд "Найзууд" киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл" киног найруулсан бөгөөд “Илд цэцэг” найм дахь бүтээл нь.
Найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон. Кинонд Ц.Төмөрхуяг, Т.Өөдөө болон олон залуу уран бүтээлчид оролцон тогложээ.
Уран бүтээлчид киногоо олон улсын кино наадамд сойхоор дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай хийжээ.

0 Сэтгэгдэл