Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Газрын тосны экспортоос шатахуун үйлдвэрлэлд хэзээ шилжих вэ

Монгол Улс газрын тос олборлогч хэдий ч шатахуун, тосолгооны материалын хэрэгцээгээ импортоор хангадаг. Өнгөрсөн сарын байдлаар 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлоод байна. Ингээд Хятадад 6 сая баррель буюу 821 мянган тонн газрын тос экспортолжээ. Энэ нь экспортын төлөвлөгөөний 71.8 хувийг хангасан дүн. Тэгэхдээ нэг баррель Дачин маркийн газрын тосоо 53.1 ам.доллараар борлуулсан аж. Тэгвэл дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлж байдаг нэг баррель Брент маркийн газрын тос 57.8 ам.доллар байгаа юм.
Бид газрын тосоо боловсруулж шатахууны экспортын хараат байдлаас гарах ёстой гэж олон жил ярьж байна. Гэвч өнөөг хүртэл ярьсанаа хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компани байгуулсан. Ингээд уг төсөлд Энэтхэгийн Экспорт-Импортын банкнаас авах 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг зарцуулах болсон билээ. Уг үйлдвэрийг Дорноговь аймагт барина.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин үйлдвэрлэнэ. Мөн 560 мянган тонн дизелийн түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин хөрөнгө оруулалтаа 11-12 жилийн хугацаанд нөхнө хэмээн үзэж байгаа. Энэ Засгийн газар уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч төслийн ажил хэр хурдан өрнөж Монголд үйлдвэрлэсэн шатахуунаар төмөр хүлэгээ цэнэглэх цаг хэзээ ирэх вэ.

0 Сэтгэгдэл