Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хэн нь үнэн яриад байна вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өдрийн сонин"-д "УИХ 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзэж байна" гарчигтай ярилцлагадаа УИХ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсонд Ерөнхийлөгч чухам юуны учраас хориг тавьсныг тайлбарлахдаа Сангийн сайдын ах нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг хоёр сая ам.доллараар зарсан тухай баримт дэлгэсэн юм. Тэгвэл энэ тухай баримтаа өөрийн албан ёсны нүүр хуудсанд нийтэлсэн юм.

Тэрээр "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ." хэмээн бичжээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ мэдээллийн хариуд
-Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!!
-Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна даа, цагдаад гомдол гаргаж байна. АМГТХЭГ-ийн сайт руу нь ороод шууд шалгаад үзнэ үү?!?
гэсэн байна. Тэрээр АМГТ-ны газарт хандан өөрт нь хамааралтай уул уурхайн ямар ч лиценз байхгүй гэсэн албан ёсны лавлагааг бас л өөрийн твиттер хаягаар нийтэд ил болгосон юм.
Сүүлийн хэдэн өдөрт манай дээдсүүд элдэв баримтаа хайр найргүй дэлгэж буй нь тодорхой боллоо. Харамсалтай нь иргэдийн хувьд хэн хэн нь бодит мэдээлэл өгөх ёстой эх сурвалжууд гэдгээ мэдэж л ийн аашилж буй баймаар. Гэтэл тэдний цацсан мэдээллээс иргэд хэн нь үнэн яриад байна вэ гэх эргэлзээ тээсээр үлдэж байгааг анхаарч үзэх нь зүй болов уу.
Хоёюулаа үнэн. Хүрэлбаатаар бол төрөөс тэрбумтан төрж болдогийн үлгэлэл яах аргагүй мөн. Тэглээ гээд арга хэмжээ авна,хариуцлага хүлээлгэнэ гэж байх биш.
Хоёулаа үнэн ярьж байгаа

0 Сэтгэгдэл
2017.11.03
2017.10.31