БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
38 дугаар сургуулийнхан шинэ байрандаа орлоо

Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өчигдөр боллоо. Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, секц дугуйлангуудыг хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч, сурагчдын сургалтын амжилт, чанарыг дээшлүүлэх боломж бий болж байгаад баяртай байна. Монгол Улсын хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулан үр бүтээлтэй ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн оргил руу тэмүүлэн, сурч, хөгжиж байгаа хүүхэд багачууддаа, элбэрэл хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхчүүд та бүхэнд амжилт хүсье” гэв.

Сургуулийн шинэ барилга нь 1500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтайгаар ашиглалтад орлоо. Ингэснээр тус дүүргийн “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор, 20, 51, 73 дугаар сургуулийн ачаалал буурч, 1 ба 4 дүгээр хорооны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульдаа явах боломжтой болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл