БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
А.Брукнерийн бүтээлийг сонсъё

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Түүний симфониудыг Европт хамгийн их сонсдог аж.
Харин Монголд анх удаа манай уран бүтээлчид тоглох гэж буй бөгөөд Симфони найрал хөгжим нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна.
Тоглолтонд:
Удирдаач Б.Батбаатар /СТА/
Хөтлөгч, Тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/
Тоглолтын хөтөлбөрт:
Антон Брукнэр Симфони No.7
• Allegro. moderato
• Adagio. Sehr feierlich und sehr langsam
• Scherzo. Sehr schnell
• Finale. Bewegt, doch nocht schnell эгшиглэнэ.
Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.

0 Сэтгэгдэл