БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Японы эзэн хаан титмээ өөрийн биеэр хүүдээ шилжүүлнэ

Японы эзэн хаан Акихито нас өндөр болсон тул өөрийн хүслээр хаан титмээ ханхүүдээ шилжүүлэн өгөх хүсэлт тавиад буй. Тэгвэл түүний хүсэлтийн дагуу 2019 оны гуравдугаар сарын 31-нд Хаан титмээ шилжүүлэх ёслолоо хийхээр товложээ. Хаан титэм 57 настай ханхүү Нарухитод шилжих юм. Хаан амьд ахуйдаа ханхүүдээ титмээ шилжүүлэх ёслол Японд сүүлийн 200 жилд анх удаа хийхээр товлосон нь энэ. Японы 125 дугаар хаан Акихито бол Хирохито хааны ууган хүү бөгөөд 1989 онд аавыгаа өөд болсны дараа хаан орыг залгамжилсан юм. Японы хуулийн дагуу хааны титэм нь түүнийг нас барсны дараа угсаа залгамжлах хунтайжид очдог гэнэ. Харин Акихито хаан нас өндөр болсон тул хаан титмийг хүүхдээ шилжүүлэх хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг Японы эрх баригчид тусгайлан хэлэлцсэн гэнэ.
Хамгийн сүүлд Кокаку хаан 1817 онд өөрөө ханхүүдээ хаан ор, титмээ шилжүүлсэн гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн Япон улс ялагдсаны дараа Японы эзэн хаан төрийн эрхээ алдсан бөгөөд өнөөдөр хаант засаглал нь хязгаарлагдмал эрхтэй, ард түмнийхээ бэлгэ тэмдэг болон хадгалагдаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл