Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Панамын баримт”-ыг бичсэн сэтгүүлчийн амийг хөнөөжээ

Мальтад 56 настай сэтгүүлч Дафне Каруана Галициягийн амь насыг хэрцгийгээр хөнөөжээ. Сэтгүүлч эмэгтэй машинтайгаа дэлбэрсэн тухай өчигдөр “The Guardian” мэдээлэв. Галициягийн хамгийн сүүлд бичсэн нийтлэлд Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускатын хоёр ч туслах Панамд оффшор компанитай бөгөөд Азербайжаны нөлөө бүхий хүмүүстэй холбогдож наймаа хийсэн тухай баримтууд дэлгэсэн юм. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө цагдаад хандан амь насанд нь халдах сүрдүүлэг ирсэн тухай мэдэгдэж, хамгаалалт хүсч байсан гэнэ.
Мальтын Ерөнхий сайд “Панамын баримт” өгүүллийг бичсэн сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй өөрийн биеэр танилцан, энэ бол нийгмийг эрүүлжүүлэхийн эсрэг догшин дайралт. Би хэрэгтнийг шударга шүүхийн өмнө очтол тайвширч чадахгүй хэмээн хэлсэн байна. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос тусламж гуйхаа албан ёсоор илэрхийлж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан WikiLeаks сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж мэдээлэл өгсөн гэрчид 20 мянган евро өгнө хэмээн амлажээ.
Сэтгүүлч эмэгтэй төрд буй элитүүдийн хүрээнд авлига цэцэглэж байгаа тухай үргэлж хурцаар шүүмжилдэг бөгөөд Мальтад нөхөр гурван хүүгийн хамт амьдарч байсан юм. Түүний өөрийн блогтоо бичсэн нийтлэл нь орон нутгийн маш олон сонины борлуулалтыг өсгөхөд нөлөөлж байв. Сүүлийнхээ нийтлэлд тэрээр Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж түүний эхнэр нь Азербайжаны Ерөнхийлөгчийн охин Ильхам Алиеваас авлига авсан нь тордорхой гэдгийг олон баримтаар онцлон бичсэн байна.

0 Сэтгэгдэл