БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Улаанбаатар” наадмыг “Чингисийн хүүхдүүд”-ээр нээнэ

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцох юм.
Энэ удаагийн наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах байв.
“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтад өнгөрсөн оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарчээ.
Харин “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалт ирэх сарын 10-нд тодрох юм байна. Дашрамд сонирхуулахад, “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 10-нд кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох аж.

0 Сэтгэгдэл