Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Намар” шоу тоглолт бүжиг, хөгжим зэрэг бүх урлагийг хослуулах нь



 “НАМАР" шоу тоглолт энэ сарын 22-нд болно. Тус шоу тоглолтыг “Корпорэйт энтертаймент”, “Корпорэйт конвеншн центр” баг хамтран зохион байгуулж буй юм.
Уран бүтээлчид улирлын ээлжит шоугаараа үндэсний язгуур урлаг, орчин үеийн урлагтай хэрхэн төгс хосолж уран бүтээл болдгийг харуулахаар зэхжээ. Энэхүү бүрэн хэмжээний шоу тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт нь хамтлаг, дуучдын үзүүлбэр багтсан бол хоёр дахь хэсэг нь үдэшлэгээр үргэлжлэх аж.
Тоглолтын ерөнхий найруулагч Д.Энхбаяр хэлэхдээ, “Монгол хүний сэтгэлгээгээр бүтэж байгаа урлаг, уран бүтээл бүгд өв соёлтой холбоотой. Бид өв соёлоо шингээсэн урлаг, уран бүтээлээ дэлхийд таниулах, өв соёлдоо тулгуурлан орчин үедээ тохируулж бүх төрлийн урлагаа хослуулан олон түмэнд хүргэхийг зорьдог. Ер нь урлаг судлаач хүн л заавал судлаач байдаггүй, уран бүтээлч бид ч гэсэн уран бүтээлээ хийхийн тулд байнга судалгаа хийдэг учир судлаачид юм“ гэдгийг тодотгов.

"Бүх урлагийг нэгтгэсэн манай багт Монголд танигдаагүй, нээгдээгүй, олон түмэнд ил гараагүй авьяастай уран бүтээлчид олон бий. Тэднийг бид олж, дэмжих нь чухал юм. Энэхүү шоунд бүжиг, хөгжим зэрэг бүх урлагийн төрлүүд хослон орж байгаа. Тоглолтын оройн үдэшлэгийн үзэгч, зочид уран бүтээлчидтэй хамт амьд хөгжимтэй, зоог, коктейлтэй үдшийг өнгөрүүлэх боломжтой" гэж зохион байгуулагч Б.Ганхөлөг тайлбарласан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан