Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Мексикт хүчтэй газар хөдлөлтийн улмаас 220 гаруй хүн нас баржээ
Мексикийн цагаар энэ сарын 19-20-нд шилжих шөнөөс эхлэн өнөө өглөө хүртэл газар хөдөлж, хэдэн зуун хүний амь насыг аван оджээ. Сургуулийн барилга нурснаас болж, 20 хүүхэд нас барсан бол зарим Элчин сайдын яамныхан байргүй болж, гудамжинд гарчээ. Өнгөрсөн шөнө Мексикийн өмнө зүгт орших Пуэбла-де-Сарагос хотын орчимд 7,1 магнитуд баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Үүний араас 10 гаруй чичиргээ болжээ.
Газар доогуурх цахилгааны шугамууд гэмтсэнээс бараг 4 сая орчим хүн өнөөдөр цахилгаангүй болжээ. Одоогоор энэхүү газар хөдлөлтөөс үүдэн 220 гаруй хүн нас барсан мэдээ иржээ. Мехико хотын дорно зүгт байх “Colegio Rebsamen” сургуулийн барилга нурж, 20 хүүхэд 2 том хүн дарагдаж нас барсан гэнэ.
Сургуулийн барилгын нуранги дор амьд хүмүүс байгаа хэмээн таамаглаж, аврах албаныхан ажиллаж буй юм. Одоогоор 30 гаруй хүн ор сураггүй алга болсон. Аврах ажиллагаанд цэргийнхнийг дайчилжээ. Ослын газарт Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Нето өөрөө очиж ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл