Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын гишүүд даргыгаа хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д өгчээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх талаар дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуультай. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах шаардлагагаүй гэсэн дүгнэлтээ наймдугаар сарын 30-нд гаргасан.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх талаар дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуультай. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах шаардлагагаүй гэсэн дүгнэлтээ наймдугаар сарын 30-нд гаргасан.Долоо хоногтоо арай гэж багтан есдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат“...УИХ хороогоор Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан эсэхийг хэлэлцэх ёстой. Хувь хүнийхээ хувьд нэрээ цэвэрлэж авмаар байна” гэсэн гомдол гаргасан юм.
Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэмжиж ээлжит бус чуулганаас завсарлага аван энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлье гэснийг УИХ-ын дарга М.Энхболд зөвшөөрч алх цохин МАН-ын бүлэгт завсарлага өгсөн юм. Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдаан нэг хоног хойшлон есдүгээр сарын 7-нд хуралдаж Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрыг огцруулсан юм.
Үүнээс үүдэн УИХ-ын зарим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ээжлит бус чуулганы үеэр хэлэлцэж байгаа асуудлаас өөр асуудлаар завсарлага өгч Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм байна.
0 Сэтгэгдэл
























