Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сэлэнгэд салхин станц байгуулахаар Дэлхийн банк 6 сая доллар өглөө


Сэлэнгэ мөрний сав газарт салхин цахилгаан станц байгуулж, эрчим хүчний сүлжээг сайжруулах зорилгоор Дэлхийн банкнаас Монгол Улсад 6 сая ам.доллар өглөө гэж “Байгаль нуурын асуудлаарх Буриадын бүс нутгийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Сергей Шапхаев мягмаргарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
“Энэ салхин станцын хүчин чадал нь Сэлэнгэ мөрний цутгал Эгийн гол дээр барихаар төлөвлөж байсан 315 МВт чадалтай усан цахилгаан станцын тал хувийг гаргах юм. Мөн энэ станц нь өмнө нь зөвлөлтийн мэргэжилтнүүдийн барьж өгсөн багахан усан цахилгаан станцтай хамт ажиллах юм. Энэ станц нь их ачааллын үед л сэлгэж ажиллана” гэж С.Шапхаев тэмдэглэжээ.
Тэр бас “Энэ бол Байгаль нуурын цутгал Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар тбөлөвлөж бидний сэтгэлийг түгшээж байсан болохоор оросын талд маш сайхан мэдээ” гэсэн байна. “Одоо “Шүрэн”, “Орхон”-ы усан цахилгаан станцууд барих техникийн даалгаврыг дахин боловсруулах шаардлага гарч байна. Эднээс хамгийн том нь Сэлэнгэ мөрний цутгал дээр барихаар Хятад улсын санхүүжүүлж байгаа “Эгийн гол” төсөл юм. Гэхдээ энэ нэг тэрбум долларын санхүүжилтийг өнгөрсөн онд царцаагаад байгаа гэж байгаль хамгаалагч ярьжээ.
Монголын төслийг дэлхийн банк дэмжих хугацаа ирэх оны есдүгээр сарын 30 хүртэл, гэхдээ “банк мөнгөө удахгүй өгнө” гэжээ. Төслийги санаачлагчид 2017-2018 оны хугацаанд бүс нутгийн оросын талаас техникийн шинэ даалгавар, бүс нутгийн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ авах юм. Энэ нь энэ төсөл Буриадад, Эрхүү мужид, Байгаль нуурын эко системд, оросын нутаг дахь Сэлэнгэ мөрний хэсэгт хэрхэн нөлөөлөхийг судалсан юм.
Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үүний өмнө Буриад улс, Эрхүү мужид олон нийтийн санал асуулга явуулсан юм. Буриадын иргэд усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд муугаар нөлөөлнө гэжэнэ төслийг хэрэгжүүлэхийн эсрэг санал өгсөн. Тэд усан цахилгаан станц нь Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрний эко системийг сүйтгэж, улмаар амьд организм, ялангуяа загас хорогдоно гэсэн байна.
Эрхүү мужийнхан ч усан цахилгаан станц барихыг мөн эсэргүүцсэн.
Монголчууд Байгаль нуурын усан хангамжийн 30 хувийг нийлүүлдэг Сэлэнгэ мөрний сав газарт 245 МВт хүчин чадалтай “Шүрэн”, 315 МВт хүчин чадалтай “Эгийн гол”, 100 МВт хүчин чадалтай “Орхон”, 25 МВт хүчин чадалтай “Чаргайт” гэсэн дөрвөн усан цахилгаан станц барих төсөл баталсан юм. Энэ станцууд жилдээ 117-870 сая кВт эрчим хүч гаргана гэж тооцоолж байгаа юм хэмээн interfax-russia.ru хэвлэл мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























