БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Хүүхдийн автобус”-нууд бүгдээрээ шалгалтад тэнцсэнгүй

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-нд үзлэг, шалгалт хийжээ. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хийсэн шалгалтад нийт 107 автобус хамрагдахаас 44 сургууль, 1 цэцэрлэгийн, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан бөгөөд харамсалтай нь бүгд тэнцээгүй байна.
Уг нь, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг зааж өгсөн байдаг.
Гэвч шалгалтад хамрагдсан автобуснуудын 90.2 хувь нь буюу 74 автобус насжилтаар, 22 хувь нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрчээ.
Мөн стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байсан учир тухайн сургуулиудад албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, дахин нэгдсэн үзлэг, шалгалтыг ирэх сарын 1-ний дотор явуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл