Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
САР БҮР ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛНА

Монголын Үндэсний олимпын хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байхаар болжээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах аж. Шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулахаар болсон байна.
Энэ сарын шилдэг тамирчинд жүдочдоос Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ээс хүрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алт, М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар хүрэл, Г.Одбаяр хүрэл, Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа нэр дэвшжээ. Харин чөлөөтийн тамирчдаас П.Орхон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаараа ганцаараа багтсан байна.
Мөн боксчин Д.Отгондалай ДАТШ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа энэ сарын шилдэг тамирчны нэр дэвшигчдийн тоонд багтжээ. Шилдгийн шилдгээр шалгарсан тамирчны шагналыг энэ сарын 18-нд гардуулах бөгөөд шалгаруулалт энэ сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Дашрамд сонирхуулахад, спортын сэтгүүлчдийн санал 50, онлайн санал асуулга 50 хувь гэсэн зарчмаар шалгаруулалтыг хийх юм байна.

0 Сэтгэгдэл