БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сахалинд Монгол Улсын сүлд дуулал эгшиглэллээ
Сахалинд болж байгаа “Сахалины Спасскийн цамхаг” нэртэй Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн IY наадмын хаалтын ажиллагаа тус хотын Лениний нэрэмжит талбайд есдүгээр сарын 10-ны орой болж манай Зэвсэгт хүчний Үлээвэр найрал хөгжмийнхөн Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. Энэ наадмын тоглолтуудыг Өмнөд Сахалины арлын төдийгүй гадна дотны 25 мянган үзэгч үзэж сонирхжээ.

Наадамд оролцсон олон улсын цэргийн хөгжимчид өөрийн тоглолтоо зөвхөн энэ талбайд төдийгүй хотын бусад талбай, цэцэрлэгт хүрээлэн, цэргийн ангиудад очиж үзүүлсэн байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн хөгжмийн албаны дарга, цэргийн ерөнхий удирдаач хурандаа Тимофей Маякин “Энэ удаагийн Сахалины наадам өмнөх жилүүдийнхээс хамгийн том сайхан наадам боллоо. Эл наадамд Орос, Хятад, Монголын нийт 12 хамтлаг ирж оролцлоо. Жинхэнэ сайхан уран бүтээлчид ирснийг тэмдэглэе. Энэ гурван өдөр цаг агаар ч сайхан байлаа” гэсэн байна.

0 Сэтгэгдэл