Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ
Гиннесийн шинэ дээд амжилтууд


Дэлхийн дээд амжилтыг тогтоохын тулд хүмүүс юу эсийг хийж, юу эсийг шийддэг билээ. Бохир урт хумс, их идэш зарим нь өдөр бүр бэйсболын бөмбөг хүртэл будна. Гэхдээ зарим нэг хүний тэнэг үйлдэл нь дэлхийн дээд амжилтыг тогтоож, түүхэнд тэмдэглэгдэн үлддэг. Энэ жил дэлхийн дээд амжилтанд шинээр бүртгүүлсэн хүмүүсийн тухай мэдээллийг хүргэе.



Хамгийн урт хөлтэй хүнээр Оросын загвар өмсөгч Екатерина Лисинаг Гиннест бүртгэсэн байна. Түүний зүүн хөлийн уртыг 132,8 см, баруун хөлний уртыг 132,2 см гэж хэмжсэн бол өөрийнх нь өндөр 2 метр 05 см. Гиннест түүнийг 2017 оны  6 дугаар сарын 13-нд бүртгэжээ.
 

Хамгийн том нохой Фредди болоод түүний эзэн Клэр Стоунманн.
 

Сигнус бол хамгийн урт сүүлтэй муур.
 

Нео  бол 10 цагирагт хамгийн хурдан үсэрдэг нохой.
 

Хамгийн том муур Арктурус болон түүний эзэн Вильям, Лорены хоёр.Муур 30 фунт жинтэй /13,6 кг/, чихнээсээ сүүл хүртэл 48,4 см урттай. Түүний эзний хэлснээр өдөрт муур 1,5 фунт /0,68 кг/ хоол иддэг. Тэр хойд хөл дээрээ зогсоод ширээн дээрээс өлхөөн хоолоо аваад идчихдэг байна.
 

Бинни туулай нь бөмбөг цагирагт оруулах амжилтаараа Гиннест бүртгүүлсэн байна.
 

Айаны Вилльямс гэх энэ америк бүсгүй (Ayanna Williams) гарынхаа хумсыг хамгийн урт ургуулсан хүнээр Гиннест бүртгүүлжээ. Түүний хурууны хумс ойролцоогоор 576,4 см.
 

Джим Аррингтон (Jim Arrington)  бол хамгийн хөгшин боди эр.Тэр 1932 оны есдүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд Калифорни мужийн мэргэжлийн бодибилдингийн аваргын тэмцээнд 83 насандаа оролцсон байна.  
 

Английн иргэн Нилу Харбиссон (Neil Harbisson)  бол түүхэнд анх удаа гавлын ясандаа антенн байрлуулсан эр юм.
 

Хятад эмэгтэй Ю Янкси бол хамгийн урт сормуустай эмэгтэй. Түүний сормуусын уртыг 12,4 см гэж хэмжсэн байна.
 

Бенни Харлем бол хамгийн өндөр үстэй эр. Түүний үс эгц дээшээ 52 см ургадаг юм.


Агаарт олсон дээгүүр хамгийн хурдан явдаг хүнээр Францын иргэн Лукас Милиард Гиннест бүртгүүлжээ. Тэрээр 100 метр олсон дээгүүр 1 минут 59,73 секунд явж дээд амжилт тогтоосон байна.
 

Наадаг цаасаар хийсэн хамгийн том бөмбөлгийг Америкийн иргэн Жон Фишер хийсэн бөгөөд түүний бөмбөлөг 105,52 кг жин татжээ.
 

Дэлхийд анх удаа протезэн шивээсний машиныг франц залуу ЖейЭл Гонзал өөрийн найз ЖейСи Шеитанд зориулж хийсэн байна.
 


Герман залуу Андрэ Ортолф 30 секундэд шахдаг савтай 416гр идэж дээд амжилт тогтоосон байна. Тэрээр мөн минутад 893гр төмсний нухаш, мартиметийн амтлагчийг 252гр-ыг иджээ. Хачин өвөрмөц дээд амжилтын эзэн болсон энэ залуу нүдээ боогоор минутад теннисний 32 бөмбөгийн барьсан амжилтаа ч бүртгүүлсэн байна.

 Өөр нэг хачин амжилт тогтоосон нь нүдээ боогоор гараа оролцуулалгүй 1,445кг цэлцэгнүүр нэг минутад идсэн бол төрсөн өдрийн жижиг салют 78-ыг минутад буудуулсан гэнэ. Бас дугуйтай сандалтай уралдах уралдааныг 100 метрт 31,92 секундээр эзэмшдэг.


АНУ-ын иргэн Нейтон Савайа Легогоор хамгийн том машин бүтээжээ. Тэрээр 1,3 метр өндөр,5,51 метр урт, 1,69 метр машин угсарсан гэнэ.


Хятадын Шанхай хотын иргэн Венди Суин 4059 ширхэг цасан бөмбөлөг цуглуулснаараа Гиннест бүртгүүлсэн байна.
 

Наалддаг туузаар хийсэн хамгийн том бөмбөлөг 907,18 кг жинтэй. Бөмбөлгийн тойрог 3,89 метр гэнэ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан