Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
МАН-ын дотоод хэрүүл УИХ-ын түвшинд хүрлээ


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн ч МАН-ын дотоод хэрүүл парламентын чуулганы индэр дээр үргэлжилж бие биенийгээ чагнасан тагнасан эсэх асуудлаар ярьсаар цагаа барав.
Эцэст нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэ өнөөдөр манай намын дотоод асуудал гэхээс илүү төрийн хэрэг болчхоод байна. Чагнасан тагнасан асуудалд аль аль талдаа тодорхойгүй болсон. Үүнийг бид ямар ч тохиолдолд нэг талд нь гаргах ёстой. Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, мэдээлэл сонсох шаардлага байна. Өнөөдөр хуулийн байгууллагын заваан юмыг нэг талд гаргахгүй бол энэ нийгэмд итгэж амьдрах хэцүү болж байна. Тиймээс Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүртэл завсарлага авах санал гаргаж байна” гэснээр МАН-ын бүлэг завсарлага авч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Одоо тусгай хяналтын дэд хорооны гишүүд УИХ дахь МАН-ын түшээд бие биенээ чагнасан уу үгүй юу гэдгийг нягталж материалтай танилцаж байна гэсэн мэдээ байна.
0 Сэтгэгдэл
























